БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн цаашид хамран ажиллах шинэ санаачлага, гаргалгааны талаар хоёр тал ярилцсан. Тодруулбал:

-Агаарын чанарыг хянах цэгүүдэд нарийн ширхэгтэй тоосыг шүүх багаж, төхөөрөмж байрлуулах

-Уул уурхайн хортой химийн бодисын тал дээр анхаарч ажиллах

-Эрүүл мэндийн аюултай хог хаягдлуудын асуудлыг шийдвэрлэх

-Агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа эх үүсгэврийг олох, бууруулах гэх мэт асуудлуудад төвлөрч хамтран ажиллахаар ярилцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ агаар, хөрс, усны нэгдэл нь хүний эрүүл мэндэд шууд тусгалаа харуулж байдаг. Тиймээс ДЭМБ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол нэг зүйлийн хоёр тал юм. Бидний хамтын ажиллагаа нягт байснаар монгол хүн эрүүл, аюулгүй аж төрөх бүх талын нөхцөл бүрдэнэ. Бид та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудад бүх талаараа тусалж дэмжихэд бэлэн байгаа” гэдгийг онцлон хэлсэн.

ДЭМБ-ийн суурин төлөөлтөгч Сергей Диордица: “МУ-ын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах тал дээр үнэхээр сайн ажилласны онцолмоор байна. Агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан нь сайн хэрэг. Одоо 80 хувьд хүргэх зорилтод бид хамтран ажиллана. Удахгүй Монгол улс агаарын бохирдлын тухай биш агаарын чанарын тухай ярьдаг цэвэр агаартай орон болно гэдэгт итгэж байна. Түүнчлэн Healthy tourism буюу эрүүл аялал жуучлалыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.” гэдгээ илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 10 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 12 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 12 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 14 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 14 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 16 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 16 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 16 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр