Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатар Байгаль орчны сайд Д.Сарангэрэлийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд Ковид-19 цар тахалтай амжилттай тэмцэж сайн ажилласанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон баяр хүргэж, амжилт хүслээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БОАЖЯ нь том, жижиг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажилладаг. Тухайлбал,

  1. Биологийн олон төлөв байдлыг хамгаалах
  2. Ноолуурын нэгдсэн флатформ бий болгох
  3. Уул уурхайн салбарт байгаль орчны үнэлгээ, стратегийг бэхжүүлэх
  4. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байгаа.

Эдгээр төслүүдийн нь түлхүү хүн төвтэй бөгөөд иргэдэд илүү чиглэсэн тэр дундаа орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад голлон анхаарч ажилладаг гэдгээрээ онцлогтой юм.

Уулзалтын үеэр төлөөлөгчийн орлогч Нашида Сатар “Хөгжлийн хөтөлбөр болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтын ажиллагаагаа удаан хугацаанд амжилттай үргэлжлүүлж байгаад талархаж байна. Манай Малдив улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал юм . Энэ утгаараа Монгол улсыг аялал жуулчлалын тэргүүлэгч орон болгохын төлөө өөрсдийн арга туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна.” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид хойч үедээ техник технологийн хөгжил дэвшлээс гадна унаган байгалиа үлдээх нэн тэргүүний зорилготой. Тэр ч утгаараа Монгол улсын байгаль орчин, ард иргэдийн төлөө зориулж байгаа энэ бүх төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй байлгах, цаг хугацаанд нь амжуулахын төлөө та бүхнийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно.” гэдгээ илэрхийллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 10 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 12 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 12 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 14 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 14 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 16 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 16 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 16 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр