Улсын тусгай хамгаалалтын газрын удирдлагуудын санал хүсэлтийг ажил хэрэг болгоно


Монгол улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтын 34 газар байдаг. Тэдгээрийн удирдлагуудыг өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзалт хийлээ. Тус уулзалтаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, мөн одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын түвшинд анхаарах шаардлагатай салбарын 10 гол зорилтыг дарга нарт танилцуулж санал сэтгэгдэл солилцлоо. Үүнд: -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах -Хөвсгөл нуураа хамгаалах. Тэр дундаа хөрсний бохидлын асуудалыг нэн тэргүүнд шийдвэрлэх -Нийслэлийн цэвэр усны асуудлыг шийдвэрлэх -Гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” хөтөлбөр хэрэгжүүлэх -Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын асуудалд анхаарал хандуулах -Цэнгэг усны нөөц, гол мөрний 55 хувийг хамгаалалтад авах -Ховордсон ургамал, ан амьтдыг зориудаар өсгөх, бий болгох -Уул уурхайн ажлын улмаас сүйтгэгдсэн газар нутгуудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн даруй хийх -Хог хаягдлын асуудлыг ахисан түвшинд шийдвэрлэх -Туул голын нөхөн сэргээлтийг хийх, хог хаягдал хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилтууд багтсан.


Хэлэцүүлэгийн үеэр Улсын тусгай хамгаалалтын дарга нар Д.Сарангэрэл сайдад тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Хөвсгөлийн Улаантайга УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.


Байгаль хамгаалагчдын нийгмийн асуудал тэр дундаа харилцаа холбооны асуудал амаргүй байна. Байгаль хамгаалагч хүн олон хоногоор хээр хөдөө, уул усаар явдаг. Тийм үед албан газар, гэр бүлийнхэндээ хаана, яаж яваагаа дуулгаж чаддаггүй. Холбоогүй олон хоног явахад ар гэр санаа зовохоос эхлээд асуудал их гэсэн юм. Мөн 1990-ээд онд батлагдсан Тусгай хамгаалалтын хууль нь дэндүү хоцрогдсон, олон зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Мөн Улсын тусгай хамгаалалтын газрын дарга нар байгаль хамгаалагчдын цалинг нэмэх, харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндэд анхаарал хандуулах, тэтгэвэрийн насыг 55 насаар тогтоох, самар хураалтыг хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг салбарын сайдад уламжилсан.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сайд: “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилладаг албан хаагч бүр энгийн иргэнээс илүү эх оронч сэтгэлтэй, хүн чанартай, мэдлэг чадвартай байх нь хамгаас чухал юм. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийг, тэр дундаа удирдалагуудаа идэвх зүтгэлтэй, сэтгэл зүрхтэй ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.” гэсэн юм. Түүнчлэн Д.Сарангэрэл сайд үүрэгт ажлын хугацаандаа “ХАН буюу Хамгаалана, Ашиглана, Нөхөн сэргээнэ” бодлогыг салбарынхаа бүх шатанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ онцлон хэлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 10 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 12 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 12 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 14 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 14 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 16 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 17 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 17 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр