Ховд:Буянт голд гурван настай хүүхэд энджээ


Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Голын усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 4-ний 16.05 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас зүүн хойд зүгт таван километрт цогцос усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, “Үзэсгэлэнт горхи” амралтын газрын хойд талд голын усанд боогдсон иргэдийг Онцгой байдлын алба хаагчид завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргажээ. Тодруулбал, Туул голын усанд боогдсон есөн хүүхэд, 40 том хүнийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 58 км замыг туулан аварсан байна.

 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, голын усанд энджээ. Хэргийг тодруулбал, Сумын төвөөс гэр рүүгээ “Пробокс” загварын суудлын автомашинтай явах замдаа согтууруулах ундаа хэрэглэж Хурхын голд шаварт суугаад гарч чадахгүй унтсан байна.  Онцгой байдлын албанд наймдугаар сарын 4-ний 16.00 цагийн орчимд тухайн малчин машиндаа байхгүй байсан тухай мэдээллийг ирүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өдрийн 13.57 цагт шаварт суусан газраас баруун зүгт гурван километрт Хурхын голоос тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 11 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 13 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 13 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 15 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 15 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 17 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 17 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 17 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 17 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 18 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр