48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ


Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

–Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 59 минутын өмнө
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2 цагийн өмнө
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цагийн өмнө
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цагийн өмнө
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 21 цагийн өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ Өчигдөр
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо Өчигдөр
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12