Генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, сэтгүүлч Н.Өнөрцэцэг хариуцагчаар дуудагдсан шүүх хурал хойшиллоо


ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, Зариг.мн-ийн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хариуцагчаар дуудагдсан шүүх хурал өглөө 09 цагт СБД-ийн шүүхэд эхэлсэн. Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ар гэрийн гачигдал гарсан, мөн иргэдийн төлөөлөгч ирээгүй тул 10-р сарын 6-н хүртэл шүүх хурал хойшлогдсон байна. 

ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй байдаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөнд байх Пентатерра уурхайн талаарх нэвтрүүлгийг зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн. Уг нэвтрүүлгийн мөрөөр Генерал Д.Гэрэл хуулийн байгууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн хугацаанд сэтгүүлчтэй заргалдан, шалгаж байгаа билээ. Тэгвэл тавдугаар сарын 13-ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, шийдвэрлэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цагийн өмнө
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 15 цагийн өмнө
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цагийн өмнө
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 20 цагийн өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ Өчигдөр
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо Өчигдөр
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 2026/08/12