Шүүгч Б.Сайханцэцэгт 2 жилийн хорих ял оноолоо


Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20.000.000 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 12 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 13 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 14 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 14 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 16 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 18 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 18 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 18 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 19 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр