ЛАЛЫН УЛСЫНХАН УДИРДАГЧИЙНХАА ЭСРЭГ ХУУВИЛДЖЭЭ

Өнөрцэцэг
2019/02/09

Сирийн зүүн нутгийн Хажин тосгоны ойролцоо байрлаж байсан Лалын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадигийн амь насанд халдахыг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан талаар Их Британийн Гвардиан сонин мэдээлжээ. Албаныхан энэ халдлагыг Лалын улс бүлэглэлийн удирдлагыг булааж авах гэсэн төрийн эргэлт маягийн зүйл болсон гэж тайлбарлав. Тухайн үед багахан хэмжээний тулаан болж, хэд хэдэн хүн амиа алдсан аж. Абу Бакр Аль Багдади хадлагын дараа ойролцоохи цөл рүү зугтан тэндээ бүгж байгаа юм байна. Уг халдлагыг гадаадаас элсэж ирсэн дайчид хуувилдан зохион байгуулсан. Тэдний толгойлогч нь Абу Бакрын итгэл хүлээсэн ойр дотны хүмүүс нь байсан гэж Английн тагнуулын мэдээнд дурджээ. Ийм ч учраас Сирийн зүүн хэсгийн гадаад дайчдыг хариуцсан Абу Муат Аль Жазайригийн толгойг авч ирж өгсөн хүнд өндөр хэмжээний шан харамж амлаад байгаа гэнэ. Ефрат мөрний ойролцоохи байрлал нь Лалын улс бүлэглэлийн сүүлчийн найдвар тээсэн цөөхөн байрлалын нэгд тооцогддог. Албан ёсны судалгаагаар тухайн бүсэд одоо дөнгөж 500-хан хүнтэй бүрэлдэхүүн бүлэглэл байрладаг. Хамгийн оргил үедээ буюу 2015 оны орчимд нийт 70 мянга гаруй хүнтэй байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 18 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 20 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06