ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ Б.БҮРНЭЭ ЛАМЫГ ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ


Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж Гандантэгчинлэн хийдийн хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээд зодуулсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлж байсан юм. Тэрээр 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр даншиг наадмын урилга асууж Гандантэгчинлэн хийдэд очоод зодуулсан гэх шалтгааныг тухайн үед хэвлэлийн бага хурал зарлан хэлж байв. Мөн тухайн үед Б.Бүрнээ лам "Их хүрээ-Даншиг наадам"-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй. Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагаагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй" гэсэн тайлбар хийж байсан юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бүрнээг буруугүй гэсэн агуулгатай цагаатгасан тогтоолыг өнгөрсөн наймдугаар сарын 10-нд гаргасан билээ. Тухайн үед З.Санждорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байв. Тэгвэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараад байна. Уг шийдвэрт ч мөн Б.Бүрнээг буруугүй гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэрт "...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокуроын яллах дүгнэлтэд камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-нээс өөр эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Санждоржийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1.612.200 төгрөгийг Бүрнээгээс гаргуулах үндэслэлгүй болно гэж шийдвэрлэснийг дурдвал зохино. Иймд Санждоржийн "...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр баталж өгнө үү..." гэсэн давж заалдах гомдол, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагтаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв" хэмээн онцолжээ

burnee lam

burnee lam


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 38 минутын өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 1 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 1 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 18 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 23 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 23 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2026/10/27