СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НОЦТОЙ ГАРЧИГТАЙ МЭДЭЭ “НО”-ТОЙ

Admin
Өчигдөр

"Шуурхай мэдээ" гэх тодотголтой, ноцтой гарчиг бүхий мэдээлэл цахим хуудсуудаар тархсан байдаг. Иргэд, олон нийт уг мэдээллийг сонирхож дэлгэрэнгүй уншихаар дотогш нэвтрэхэд цахим гэмт хэрэгтнүүд хортой программаар тухайн хүний цахим хаягны нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар хуулж авч, бусдыг залилан мэхлэх хууль бус ажилд ашиглаж байна. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүйн улмаас гэмт хэргийн "золиос" болох явдал цөөнгүй гарч байгаа.

Тухайлбал хамгийн сүүлд "Шуурхай мэдээ: Автобус онхолдож, 30 хүний амь нас хохирлоо" гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар хурдацтай тархсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас яаралтай арга хэмжээ авч шалгахад ноцтой осол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл болох нь тогтоогджээ.

Мөн түүнчлэн "Загвар өмсөгч Ч-ийн амь нас хохирсон хэргийн ноцтой баримт дэлгэлээ" гэх гарчиг бүхий цагдаагийн байгууллагын хэвлэлийн хурлын зургийг ашигласан худал, ташаа мэдээлэл тархсан. Хэргийн газраас авагдсан нотлох баримт алдагдсан, нотлох баримтыг устгасан зүйл огт байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн.

Иймд иргэд олон нийт сониуч зандаа хөтлөгдөн цахим гэмт хэрэгтнүүдийн заль мэхэнд хууртахгүй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, баталгаатай эх сурвалж бүхий мэдээллийн сайт, цахим сонинг сонгож уншиж, үнэн бодит мэдээлэлтэй танилцаж байхыг анхааруулж байна.

Цахим гэмт хэрэгтнүүд хортой программ бүхий хүний анхаарлыг татахуйц худал, ташаа мэдээллийг зориудаар олон нийтэд түгээж, уг мэдээлэл рүү нэвтрэн орсон хүний нууц дугаар, нэвтрэх нэр тухайн хортой программд бүртгэгдэж, гэмт этгээдийн мэдэлд таны бүхий л хувийн мэдээлэл очдог гэсэн үг. Ингэж олж авсан бусдын нууц дугаарыг ашиглан цахим гэмт хэрэгтнүүд найзуудаас нь мөнгөн болон бусад хэлбэрийн тусламж хүсдэг байна.

Ноцтой гарчиг бүхий мэдээллээс гадна "Та хэдэн настай харагддаг вэ", "Урьд насандаа хэн байсан бэ" зэрэг сонжоо нь нууц код хулгайлах гэсэн оролдлого байж болохыг үгүйсгэхгүй.

Цахим гэмт хэргийн хохирогчдын дунд судалгаа явуулахад насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 хувь нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Тиймээс цахим сүлжээг зөв зохистой ашиглаж, саваагүй зангаасаа болж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 1 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 2 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 2 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 17 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 19 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 2026/10/27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2026/10/27