29 ОРНЫ 531 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ


Гадаадын иргэн, харьяатын газраас энэ онд хууль бусаар оршин суусан болон хөдөлмөр эрхэлсэн гадаадын 29 орны 531 иргэнийг албадан гаргаад байна. Үүнийг олонх нь буюу 372 нь БНХАУ-ын иргэн байгаа бол БНАСАУ-ын 42, ОХУ-ын 14, ХБНГАУ-ын 8, Австралийн 10, АНУ-ын 15 иргэн байсныг тус газрын дарга Д.Мөрөн хэллээ. Тус байгууллагын хяналт шалгалтаас гадна, Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд оноох торгуулийн хэмжээ нэмэгдсэнээр жилээс жилд дээр зөрчил багасч байгаа гэв. 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсад 123 улсын 23 мянга 486 иргэн оршин сууж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан Монгол Улсад оршин суух гаднын иргэдийн хяналтын тоонд хүрээгүй байгаа гэв.

Тус газраас 2018 оны байдлаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд бусад байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Тухайлбал, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах гурван журам болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз олгох журам, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд виз олгох журмын шаардлагыг хөнгөвчилж, хөрөнгө оруулагч нарт тавигдаж буй шаардлагыг өөрчилсөн байна. Монгол Улсад бодитой хөрөнгө оруулалт хийж буй гаднын иргэдийг тус газрын зүгээс дэмжиж ажиллана гэв.

Монгол Улсад оруулсан хөрөнгө нь Монгол Улсдаа шингэх, ажлын байр бий болгож, түүндээ монгол хүнийг ажиллуулах зэрэг шаардлага тавигдсан байна. Энэ журам нь 2018 оны долдугаар сараас мөрдөгдөж байгаа аж.

Дорнодод хятадууд мал маллан амьдарч байна уу

"Дорнод аймагт хятадууд олон боллоо. Тэд мал маллан амьдарч байна" гэсэн мэдээлэл сошиал орчин тархаад байгаад тус газрын дарга энэ үеэр хариу өгсөн юм. Дорнод аймагт нэг барга гэр бүл байгаа бөгөөд Өвөр монголоос манай улсын харьяат болох хүсэлтэй орж иржээ. Монгол угсаатай тэд 700 гаруй малаа маллан амьдарч байгаа юм байна. Харьяат болохын тулд манай улсад хамгийн доод тал нь таван жил амьдарсан байхзэрэг өндөр шаардлага тавьдаг тул одоогоор оршин сууж байгаа гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын харьяат болох гэхээсээ илүүтэй харьяатаас гарч байгаа хүний тоо олон байна. Жилдээ 4-5 хүн манай улсын харьяат болж байгаа бол гарч байгаа нь жилдээ 400 орчим байна. Тухайлбал, энэ жил 357 хүн Монгол Улсын харьяатаас гарсан. Тодруулбал, Герман, Солонгос, Австри, Нидерланд гэх зэрэг. Харин ОХУ-ын хоёр иргэн, Балбын нэг иргэн Монгол Улсын харьяат болжээ. 1994 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 240 хүн Монгол Улсын харьяат болсон байна.

Техник технологийн чиглэлд олон улсын стандартын шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тус газрынхан ярьж байлаа. Үүнээс гадна, хилийн чанадад Монгол Улсыг зорихоор бүртгүүлмэгц гадаад иргэдийн мэдээлэл монголд ирэх системийг суурилуулахад бэлтгэж байгаа аж. Ингэснээр контрбанд зэрэг гэмт хэрэгт холбогдож байсан буюу өмнө албадан гаргаж байсан зэрэг Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй иргэдийг тэр дор нь хариу илгээн хүлээн аах боломжгүйгээ мэдэгддэг болно. Одоогийн байдлаар ашиглаж байгаа систем нь нислэг хөөрснөөс хойш 10-15 минутын дараа тухайн онгоцонд зорчиж буй иргэний мэдээллийг манай улс хүлээн авдаг юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 15 минутын өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 1 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 3 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 3 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 18 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 20 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27