ТАКСИНЫ ЖОЛООЧИЙГ ХҮЗҮҮНД ХУТГАЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ


Энэ сарын 13-ны өдрийн 20:30 цагт Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд байрлах орон сууцны гадна таксины жолоочийг хүзүүн тус газарт нь хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, тоёото приус-20 загварын автомашины жолооч эрэгтэй 44 настай Ө-г Цамбагаравын урдаас гар өргөн суусан эрэгтэй 28 настай З нь хүзүүнд нэг удаа хутгалж, хүнд бэртэл учруулаад хэргийн газрыг орхин зугтаажээ.

Уг хэргийг талаар мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад "машин дотор үхсэн хүн байна" хэмээн дуудлага ирсэн байдаг. Гэмт хэргийн дуудлага мэдээллээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн. Шалгалтаар хохирогч таксины жолоочийг сэжигтэн З-г Цамбагаравын өмнөөс машинд нь сууж улмаар тус дүүрэгт байрлах "Хангай" хотхоны гадна хүргүүлэн буухдаа хүзүүн тус газар хутгалсан байжээ.

Гэмт хэрэгтэн З нь Архангай аймгийн харъяат 28 настай эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тооцоон дээрээс маргалдаж, таксины жолоочийг хутгалж гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Хэргийг газраас зугтсан сэжигтэн этгээдийн ЦЕГ-ийн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хэрэг гарснаас хойш нэг цагийн дараа илрүүлэн дайчлан баривчилжээ. Сэжигтэн З нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гудамжинд алхаж явахад нь алба хаагчид баривчилсан аж. Хохирогч болох таксины жолооч болох 44 настай эрэгтэй Ө нь тухайн өдрөө яаралтай хагалгаанд орж, одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд байна

medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 15 минутын өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 1 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 3 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 3 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 18 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 20 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27