ХООЛОНД ХОРДСОН 40 ХҮҮХДИЙН ДӨРВИЙНХ НЬ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА


Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Энэ тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга энэ сарын 17-ны өдөр 12:30 цагийн орчимд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг газар дээр нь ажилласан аж.

Улмаар эмч нар хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан байна. Өчигдрийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Сумын эмнэлэг нь 20 ортой, хүрэлцээ багтаамж муутай тул охидын дотуур байранд арван ор дэлгэж, хөнгөн хордсон есөн хүүхдийг эмч, сувилагчийн хяналт дор эмчилж байгаа аж.

Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа бол бусдынх нь биеийх байдал дунд зэрэг байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. Өвчилсөн хүүхдүүдээс толгой өвдөх, эргэх, дотор муухай оргих, бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Ялангуяа суулгалт их байгааг эмч нар ажиглажээ. Мөн халуурсан хүүхдүүд ч байгаа юм байна. Хүүхдүүд ямар хоолонд хордсон эсэх урьдчилсан дүгнэлт гараагүй. Өнгөрсөн тав дахь өдөр идсэн будаатай хуурганаас хордлого авсан байж болзошгүй байгаа аж.

Тухайн өдрийн оройноос эхэлж хүүхдүүд бөөлжиж, анхны шинж тэмдгүүд нь илэрсэн байна. Эцэг эхчүүд бол халуун бууруулах, өвдөлт намдаах эм өгөөд, бүр болохгүй болохоор нь эмнэлэгт ханджээ. Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийгдэж байгаа аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 3 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 4 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 4 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 21 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27