"ШАНГРИ-ЛА" ЗОЧИД БУУДАЛД АМИА АЛДСАН АНУ-ЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ТЕГ-ЫНХАН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. АНУ-ын иргэн амь насаа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан баг бүрэлдэхүүн шалгаж эхэлсэн аж. АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт "Шангри-Ла" зочид буудалд бууснаас хойш арван цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй. Харин хэрэг гарсан өглөө үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орсноор мэдэж, дуудлага мэдээлэл цагдаад өгсөн байдаг.

Талийгаач зочид буудлын өрөөний ханын шүүгээний догол төмрөөс өөрийн өмсөж явсан өмдний тэлээгээрээ хоолойгоо боомилж амь насаа алдсан байдалтай байсан гэх. Уг хэргийн газарт Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид цагдаа нарыг хэргийн газарт үзлэг хийх үеэр хамт байсан учраас талийгаачийг АНУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй хэмээн таамаг өрнөөд буй.

Мөн хэргийн газрын үзлэгээр зочид буудлын өрөөнөөс шар айрагны хоёр ширхэг шил, талийгаачийн хувцас хэрэглэл, зөөврийн компютер, гар утас, гурван ширхэг флаш, хэтэвчинд нь олон улсын хэд хэдэн карт олдсон талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын хэлж буйгаар "Шангри-Ла" олон улсын сүлжээ зочид буудлын хяналтын камерт ямар нэгэн эвдрэл байгаагүй. Талийгаач өрөөндөө орсон. Ингээд өрөөнөөсөө огт гарч ирээгүй. Түүний өрөөнд зочид буудлын үйлчлэгчээс өөр хүн орсон зүйл хяналтын камерт бичигдээгүй" гэсэн юм. Тэгэхээр талийгаач амиа хорлосон гэж таамаглаж болохоор байгаа гэв.

Талийгаачийн цогцсыг буудлаас гаргах үед "Засгийн газрын мэдээ" сонины сурвалжлагч очиж зураг авсан байна. Ажил үүргээ гүйцэтгэж явсан сурвалжлагчийг тус буудлын хамгаалалтын ажилтнууд саатуулан, биед нь үзлэг хийж улмаар утсан дээрх зургийг нь устгаж танхайрсан гэлээ.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газрынханАНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт Монголд ямар ажлаар ирсэн, ирээд ямар хүмүүстэй холбоо барьсан, түүний сэтгэл санаа ямар байсан зэргийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор манай улсад суугаа АНУ- ын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг гардан хийж байгаа юм. Харин энэ талаар "Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэжилж байна" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 3 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 4 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 4 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 21 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27