ХУТГА ТУЛГАЖ, ЧИХИЙГ НЬ СЭТЛЭЭД ЭЭМГИЙГ НЬ ДЭЭРЭМДЖЭЭ


Энэ сарын 5-ны өдрийн өглөөний 09:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын нэгэн айлд байсан 76 настай иргэнийг үл таних этгээд дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 76 настай иргэн З-ийн гэрт халдан орж, шүүгээнд нь байсан хутгаар айлган сүрдүүлж, зүүж байсан монетон ээмгийг чихийг нь сэтэлж авсан байна. Мөн айлд байсан үнэд хүрэх зүйлсийг нь дээрэмдэн авч улмаар хэргийн газраас зугтсан аж.

Хэрэг явдал болсны дараа 76 настай иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр алба хаагчид хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын ажиллагааны үеэр тус дээрмийн хэргийг үйлдсэн этгээд нь өмнө дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байсан нь тогтоогдсон байна. Улмаар сэжигтэнг биеэ хамгаалах чадваргүй иргэнийг мэдсээр байж дээрэмдсэн, дээрэмдэх үеэрээ биед нь хүнд гэмтэл учруулсан, оргон зайлсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус хэргийг үйлдсэн гэх сэжигтэнг одоогоор баривчлаагүй байгаа бөгөөд улсын хэмжээнд шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан дээрмийн хэрэг эрс нэмэгддэг талаар албаныхан мэдээлэв. Эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэж иргэдийг эд хөрөнгө болон эрүүл мэнд, амь насаар нь хохироодог байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүлээн авалт, баар зоогийн газраас гарч буй иргэдийг бүлэглэн дээрэмдэх тохиолдол гардаг тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангахаас гадна шинэ жилийн баяр, хүлээн авалт зохион байгуулж байгаа байгууллагууд иргэд, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Мөн гудамж талбайд үйлдэгддэг дээрмийн гэмт хэрэг сүүлийн үед гэртэй байсан иргэд рүү дайрч, их хэмжээний хохирол учруулж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Иргэд гэртээ байх нь аюулгүй гэж үздэг байсан бол сүүлийн үед гэрт нь халдаж элдэв мэсийн зүйлээр айлган сүрдүүлж дээрэм хийх тохиолдол гарах болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 3 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 4 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 5 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 5 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 20 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 22 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27