АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ БҮРТГЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ


Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын явцад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, ЭБАТ-ны үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ярилцахаас гадна 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Төрийн албаны тухай хууль болон бусад дагалдан гарч буй дүрэм, журам, тэдгээрийн зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, захиргааны акт, шийдвэр гаргахад практикт гарч буй нийтлэг зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч нараас мэдээлэл өгч сургалтад хамтран оролцох юм.

2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд мөн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах төдийгүй, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус газраас цахим системд шинэчлэл хийн ажиллаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 3 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 5 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 5 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 5 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 20 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 22 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27