ТӨРИЙН БАНКНЫ “WESTERN UNION”ОЛОН УЛСЫН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА


Сайн байна уу? Төрийн банкны эрхэм харилцагч танд Вестерн юнион мөнгөн гуйвуулгыг санал болгож байна. Вестерн юнион мөнгөн гуйвуулга нь дэлхийн 200 гаруй улс орны 515,000 гаруй агентуудаар дамжуулан үзүүлж буй хамгийн өргөн хүрээтэй, хамгийн шуурхай гуйвуулгын үйлчилгээ юм.

Вестерн Юнион мөнгөн гуйвуулга хэрхэн илгээх вэ?

Төрийн банкны дурын салбар нэгжид хандан Мөнгө илгээх маягтыг бөглөж өгнө.

Банкны ажилтан таны бөглөсөн маягтыг нягталж гуйвуулгын дүн болон шимтгэлийг хүлээн авсны дараа гуйвуулгыг илгээнэ. Илгээсэн гуйвуулгын хяналтын дугаар гарснаар гуйвуулгыг хүлээн авагч авахад бэлэн болох юм.

Банкны ажилтны олгосон мөнгөн гуйвуулгын хяналтын дугаарыг та зөвхөн гуйвуулга хүлээн авагчид мэдэгдэх ёстой ба илгээсэн гуйвуулгын хяналтын дугаарын нууцлал, аюулгүй байдлыг та анхаарахаа мартваа.

Вестерн Юнион мөнгөн гуйвуулга хэрхэн хүлээн авах вэ?

Танд Вестерн Юнионгуйвуулга ирсэн бол өөрийн биеийн байцаалтын хамт /хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспорт/ Төрийн банкны дурын салбар нэгжид хандан мөнгө хүлээн авах маягт бөглөж өгнө. Та илгээгчээс ирүүлсэн 8 оронтой хяналтын дугаарыг мэдэж байх шаардлагатай. Банкны ажилтан таны нэр дээр мөнгө шилжиж ирсэн эсэхийг шалгаж, мөнгө шилжиж ирсэн тохиолдолд ямар ч шимтгэлгүйгээр таны гуйвуулгыг олгоно.

Хэрэв мөнгөн гуйвуулгын хяналтын дугааргүй эсвэл гуйвуулга хүлээн авагч хүчинтэй иргэний үнэмлэх болон гадаад паспортгүй тохиолдолд банкны ажилтан тухайн гуйвуулгыг олгохгүй.

Илгээсэн гуйвуулгад засвар оруулж болох уу?

Та өөрийн илгээсэн гуйвуулгын мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжтой. Үүний тулд гуйвуулгад өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр гаргаж банкны ажилтанд өгөх ба хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулан танд эргэн мэдэгдэнэ.

Та илгээсэн гуйвуулгаа буцаахыг хүсвэл зөвхөн мөнгөн гуйвуулгын дүнг буцаах бөгөөд шимтгэл буцаагдах боломжгүйг анхаарна уу.

Вестерн Юнион мөнгөн гуйвуулгыг сонгосноор танд ямар ашигтай вэ ?

Тус үйлчилгээ нь улс хоорондын мөнгөн гуйвуулгыг богино хугацаанд найдвартай хялбар замаар илгээх, хүлээн авах боломжийг олгодог давуу талтай.

  • 1.Хамгийн хурдан - Гуйвуулга илгээж хяналтын дугаар гарангуут дэлхийн нөгөө захад авах боломжтой болно
  • 2.Хамгийн шуурхай – зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ ирээд маягт бөглөөд л үйлчилгээг шуурхай авна
  • 3.Найдвартай – Дэлхий даяар хамгийн өргөн сүлжээтэй, өндөр нууцлалтай, аюулгүй

Төрийн банктай үргэлж хамт байдаг эрхэм харилцагч танд баярлалаа...

Төрийн банк – Эрсдэлгүй Ирээдүйн Баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 4 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 5 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 6 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 6 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 21 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 23 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27