ХАМТ АРХИ УУСАН НАЙЗЫГАА ЭХНЭРТЭЙГЭЭ ХАРДАЖ ЗОДОЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ


Түүнчлэн хардалт гэх сэтгэл зүйн нэгэн төрлийн эмгэгээс болж, гэр бүл салах, гэр бүлийн хүчирхийлэлд олон хүүхэд, эмэгтэйчүүд өртсөөр байна. Хардалтаас үүдсэн уур бухимдалдаа автан хормын төдий хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, 12-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын оффисын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар хүний аминд хүрчээ.

"Хүн амины хэрэг гарсан байна" гэх дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд эрэгтэй 29 настай Т, эрэгтэй 37 настай Б нар нь "Манай эхнэртэй хамт архи уусан" хэмээн марган харилцан зодолдож 39 настай Т-г амийг нь хохироожээ.

Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хамт байсан хоёр эрэгтэй нар ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Сэжигтэн хамт архидан согтуурсан ажлынхаа найзтайгаа маргалдан зодолдож хохирогч 39 настай Т нь гавалын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Т нь толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, хэрэгт холбогдогчоор хамт архидан согтуурсан гэх этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 4 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 5 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 6 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 6 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 21 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 23 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 2026/10/27