ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ ГЭВ


Өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хурд" хорооллын "Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаачийн ар гэрийнхэн халдлагад өртөж, гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа бол шалгаж байгаа цагдаагийн хэлтсээс гадны нөлөөгүй, амиа хорлосон гэх дүгнэлтийг гаргасан байсан.

Харин гадны нөлөөтэй нас барсан уу, хэн нэгэн хүчирхийлүүлсэн үү гэдгийг шүүх шинжилгээний эцсийн дүгнэлтээр тодорхой болох бөгөөд уг дүгнэлт нь энэ долоо хоногт гарна гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

Тэгвэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу гарч, хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, талийгаачийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлосон гэсэн дүгнэлтийг гаргажээ гэсэн мэдээлэл байна.

Харин энэ мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас үгүйсгэж байгаа бөгөөд "Өндрөөс унаж амь насаа алдсан Ч ийн шүүх эмнэлэгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ын Цагдаагийн 1-р хэлтсээс хэлсэн. Эсийн шинжилгээ удаж гарда. Тиймээс 21 хоногийн дараа гарна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 1 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27