ЗАГАСЧЛАХААР ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙСААР БАЙНА


11 дүгээр сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчимд Завханы Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг "Хар" нуур руу Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн 48 настай, эрэгтэй Ж нь загас барихаар завьтай яваад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, ар гэрийн 12 хүн, орон нутгийн нэг иргэн, нийт 22 хүн, гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн гурван баг 11 дүгээр сарын 13-ны өдөр "Хар нуур"-ын эрэг дагуу болон нуурын голд орших "Их-Авгаш", "Бага-Авгаш" арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна. Харин 16:00 цагт "Их-Авгаш" арлын зүүн урд талын эргээс тухайн иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг /Ө-48°20'48.35″, У-96°09'20.37"/ хөвж явахад нь олсон аж.
Өнөөдөр буюу 11 сарын 14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Гэвч одоогийн байдлаар сураггүй болсон иргэний талаарх тодорхой мэдээлэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 57 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27