Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ


Капитал банкаараа дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлч Б.Отгоноос мэдээллээ устгуулах талаар найз нөхдөөр нь дамжуулж гуйсныг тэрээр олон нийтэд дэлгэжээ…

Та бүхнийг мөнгөөр хэмждэг юм байна Харин би таниас өөр л дөө !!!

Б. Ундармаа гишүүн ээ!!!!

… УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн "Капитал" банкаараа дамжуулан элдэв сангуудын /татвар төлөгчдийн мөнгө/-ийг хүүлсэн хэргийг би олон нийтэд хүргэсэн.Энэ мэдээллийн дараа миний найз нөхөд, ангийн хүүхдүүдээр дамжуулан "- Наад мэдээллээ устгачих!!! Битгий дахиж бичээч!! Мөнгө төгрөг өгье!!!" гэх мэтээр хэлүүлэх боллоо. Уулзья гэсэн найзынхаа урилгыг хүлээж авсандаа, утсаар залгасан найзынхаа дуудлагыг авсандаа харамсч сууна. Таниас болж гэмгүй сайхан явдаг хүмүүстэйгээ ч дахиж уулзахааргүй болох жишээтэй.
Мөнгөөр худалдаж болохгүй, хэмжиж бүр болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Сэтгүүлчийн хувьд нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёс зүй надад бий.Мөнгө хэрэгтэй ч түүнийг зөв, шударгаар, өөрийнхөө хөдөлмөрөөр олох ёстой л доо. Үйлийн үрд итгэж явдаг билээ би. Өврөөс нь чихэр горьдох үрдээ өгөх амттан байтугай аяга бантанг нь цадтал идүүлж чадахгүй "ажил, орлогогүй" ядуусаас "дээрэмдсэн" мөнгө чинь миний хоолойгоор үнэндээ давахгүй ээ!!! Таны банкаар дамжсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн 7,6 тэрбум төгрөг эзэндээ очсон бол нэг ч гэсэн ядуу өрхийн амьдрал өөрчлөгдөх байлаа. Гэвч тэр мөнгийг та замаас нь "дээрэмдсэн". Ядаж эмэгтэй хүний хувьд та хоол тэжээлийн дутагдлаас хөхөнд нь сүү байхгүй, угжих ч сүү олдохгүй ядуу ээжийн зовлонг мэдэхгүй гэж үү!! Хэрэв мэдэхгүй бол Нийслэлийн хамгийн их ядууралтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөх эрх танд байхгүй !!!!! Та миний баримтыг үгүйсгэж даан ч чадахгүй л дээ!!! Хэдэн халтар төгрөгөөр худалдагдахгүй сэтгүүлч бас байдгийг мэдэж ав!!!! Дахиж намайг судлах, миний найз нөхдийг олж илрүүлэх шаардлага байхгүй!!! Би таны хувийн орон зайд нэвтрээгүй.Ард түмнийг төлөөлөх эрхийг чинь хөндөж байна!!!!! Ингэж төр түшихгүй ээ!!!!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 59 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27