МАШИНТАЙГАА ШАТСАН ЖОЛООЧ ШАРХАА ДААЛГҮЙ НАС БАРЖЭЭ


Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас барсан.

Хэргийг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт "Эрдэнэс Тавантолгой"-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг "Омог цагаан шонхор" компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, түлэгдсэн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм. Галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзжээ.

Талийгаач нь дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан юм.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, "Омог цагаан шонхор" компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй бөгөөд түүний эмчилгээний зардалд 70-80 сая төгрөг шаардлагатай байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 57 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27