Х.БАТ-ЯЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ПРОКУРОРТ ХАНДЖЭЭ


Булган аймгийн Орхон суманд 2018 оны аравдугаар сарын 14-нд тус аймгийн хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга авто машины ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач нь Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон.

Цагдаагийн алба хаагчид тохиолдсон золгүй явдлыг амиа хорлолт байсан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулснаас болж ослоор амиа алдсан гэх мэтээр олон таамаг хөвөрч буй. Ар гэрийнхэн нь талийгаачийг сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас авто осолд орсон хэмээн тайлбарлаж буй.

Амиа алдахын өмнөхөн малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл бий. Харин тус хэргээр саатуулагдсан этгээдийг өмгөөлөхөөр Х.Бат-Ялалт цагдаагийн алба хаагчтай уулзсан. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж вэб сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч сэтгэл санааны хямралд орсон талаар эхнэр нь ярьсан байдаг. Талийгаач Э.Мөнхтулга эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Эхнэр нь хүүхдийнхээ шарлалтыг эмчлүүлэхээр хотод ирсэн хойгуур энэхүү харамсалтай хэрэг болжээ. Амиа алдсан шалтгааныг өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоогоогүй байна.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭН ПРОКУРОРТ ХАНДЖЭЭ

Уг асуудлаар талийгаачийн эхнэр н.Энхдолгортой холбогдлоо. Тэрбээр "Шалгалтын явц үргэлжилж байна. Шүүх шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа. Би саяхан эмнэлгээс гарсан болохоор нарийн асуудлыг мэдэхгүй. Бид нар талийгаачийн 49 хоног дууссаны дараа хэвлэлд хандана. Талийгаачтай холбоотой асуудлаар бид Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Мэдэгдлийн агуулгыг одоогоор хэлэх боломжгүй ч прокурорын байгууллагаас бидэнд хариу ирүүлээгүй байна" гэж ярилаа.

Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэгт Х.Бат-Ялалтыг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн хохирогчоор талийгаачийн аав тогтоогджээ. Талийгаачийг амиа хорлосон уу, авто ослоор нас барсан уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.

Сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 58 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27