ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХ ГЭСЭН ИРГЭН ӨРӨНД ОРЖ БАЙРАА АЛДЖЭЭ


Жирийн иргэнд олддоггүй ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ очихгүй, эрх баригчдын гарт орж мөнгө хүүлэлтийн арга болж байгаад худалдаа эрхлэгчид бухимдалтай байна.Тиймээс ЖДҮ эрхлэгчид дуу хоолойгоо нэгтгэж, энэ хууль бус үйлдлийг эсэргүүцэж Ерөнхий сайд болон холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм.Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд зээл авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгдөг ч зээлийн шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар удаа дараа буцааж, үйлдвэрлэл үйлчилгээг нь дампууруулсан өчнөөн тохиолдол ч бий.Түүнээс гадна зээл авахын тулд их хэмжээний мөнгө төлж, өрөнд орж улмаар байраа ч алдсан иргэн хэвлэлийнхэнд ханджээ.Тодруулбал, Багануур дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байсан Н.Энхтүвшин гэх эмэгтэй хохирсон талаараа ийнхүү ярив.Тэрбээр "Би Багануур дүүрэгт 2003 оноос эхлэн хувиараа бизнес эрхэлсэн. Торт, нарийн боовны цех ажиллуулж байсан. Үйлдвэрлэл амжилттай урагшилж байсан учир 2006 онд "Хас" банкны зээлд хамрагдаж, хоёр өрөө байр авч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор тохижуулж, ажилласан юм. 2008, 2009, 2010 онуудад удаа дараа ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт өгсөн боловч таны төсөл батлагдаагүй, барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар татгалзсан хариу авч байсан.

2010 онд төсөл өгөхөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хариуцсан мэргэжилтэн О.Нямбаяр гэдэг хүн орон нутагт очсон. Төсөл өгсөн иргэдтэй болон аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, ажлын байртай нь танилцахаар очсон.Тэр дагуу манай ажлын байртай очиж танилцаад "Таны бизнес дэмжихэд боломжтой юм байна. Барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүй байна гэсэн хариу аваад байгаа бол барьцаа хөрөнгийн батлан даалтад хамруулж өгье. Та төслөө өгчих. Хамгийн гол нь бид төслийг нь дэмжчихээр буцаагаад мөнгөө төлдөггүй эрсдэл гардаг. Тийм учраас дундын дансанд хүсч байгаа зээлийнхээ 10 хувийг өнөө, маргаашгүй тушаачих гэсэн. 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр дундын дансанд мөнгөө байршуул гэж дансны дугаар өгсөн.

Тун яаралтай тушаах ёстой байсан болохоор хувь хүнээс өдрийн 1.5-2 хувийн хүүтэй мөнгө 14 хоногийн хугацаатай зээлсэн. Зээл хэд хонож байж бүтэх вэ, би ийм эрсдэлтэй зүйл хийлээ шүү гэж О.Нямбаярт хэлсэн. Гэтэл "Таны зээл хамгийн удаандаа 14 хоногт бүтнэ" гэсэн. Тэр үед таны зээл батлагдсан, санхүүжилт хүлээж байна гээд байсан. Гэвч явсаар 2010 оны наймдугаар сарын 3-ны өдөр О.Нямбаяр гэдэг хүн хил гараад явчихсан байсан. Надтай адилхан хохирсон хүмүүс Сэлэнгэ, Дархан, Баруунхараа, Улаанбаатараас байсан. Тэд бүгд О.Нямбаярыг барьж аваад, машиныг нь хүртэл авч, хохирлоо барагдуулсан байсан. Багануурынхан юу ч авч чадаагүй.


Тэр хүнээс болоод би мөнгө хүүлэгчдээс зээл авсныхаа гайгаар хүүнд 2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлээд 2011 оны долдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 45 саяыг өгсөн. Үндсэн зээлд 29 сая төгрөг өгчихөөд байхад мөнгө хүүлэгч 13 сая төгрөг дутуу гэсэн. Тэгээд хоёр өрөө байраа өрөнд өгч, бизнесээ зогсоочихоод байж байна" гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 57 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27