НУРСАН БАЙШИНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ


Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018.11.08-11.11/ хоногт дунджаар 1500-1800 дуудлага мэдээлэл ирснээс хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гурван гэмт хэрэг бүртгэгджээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хороонд "Нарантуул" худалдааны төвийн хойд талын нурсан байшинд хүн нас барсан байна гэсэн дуудлага энэ сарын 9-ны өдрийн 11.25 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай эрэгтэй О нь 34 настай эрэгтэй З-г толгойн тус газарт нь архины шилээр цохиж амь насыг нь бүрэлгэсэн байсан аж. Хэргийн газраас "Хандгай" нэртэй 0.75 литрийн архины шилийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хамт сууж байсан нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Шалгалтын явцад 45 настай эрэгтэй О нь 35 настай Б-тэй маргалдаж зодолдсоны улмаас амь насаа алдсан байна. Иймд цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 56 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27