Б.СОДНОМДАРЖААГ МАНСУУРУУЛЖ БАЙГААД БАЙЦААЛТ АВЧЭЭ


С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн өнөөдөр /2018.11.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүний ээж Б.Жавзмаа "Би саяхан хүүтэйгээ уулзаад ирлээ. Миний хүүг баривчлаад аваад явсан. Дараа нь тусгай бэлдсэн өрөөнд тагнуулын Итгэл гэх хүнийг байлцуулж, "Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй шүү" гэж зориуд дарамталсан байна. Мөн мансууруулах бодис хэрэглэж миний хүүгээс байцаалт авсан байна. Анх Булган гэрчийн мэдүүлэг өгөхдөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэсэн. Гэтэл тагнуулынхан дөрвөн хүн С.Зоригийг алсан болгож худал хэрэг бүрдүүлсэн. Мөн хэргийн ул мөрийг баллах зорилгоор нэг гэр бүлийн дөрвөн хүнийг санаатай галдан шатаасан гэх хэрэг нэмчихээд байгаа. Үнэндээ уг айлд цахилгааны утаснаас болж гал түймэр гарсан байдаг. Хэрэг хийгээгүй хүүгээ гаргаж авмаар байна" гэв.

Харин Б.Содномдаржаагийн өмгөөлөгч "Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй" болохыг хэвлэлийн хурлын төгсгөлд мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 56 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27