Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫ ХЭРЭГТ ГУРВАН ХҮНИЙГ СААТУУЛЖЭЭ


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн жилийэ 11 дүгээр сарын 02-нд алга болсон Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллага улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг олох хүртэл эрлийн ажиллагааг тасралтгүй явуулах юм.

ЦЕГ-аас охиныг эрэн хайх ажиллагааны талаар дараах мэдээллийг өгөөд байна. "Иргэдийн дунд ажлын хэсэг татан буугдсан гэх мэт ташаа мэдээлэл гарах боллоо. Охиныг хайж буй ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн 14-30 хоногийн дотор солигдон ажилладаг. Үүнийг иргэд маань ажлын хэсэг татан буугдсан мэтээр ойлгож байгаа юм болов уу. Д.Сэржмядаг охины хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байна. Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар "Хүн хулгайлах" гэх зүйлчлэлээр шалгаж буй юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх байр, хүүхэд нууж хаасан байж болзошгүй өрх айл, гуу жалга, сэжигтэй этгээд бүгдийг шалгасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар охины хэрэгт холбогдуулан гурван хүнийг хорьсон бөгөөд холбогдолгүй хүмүүсийг сулласан." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 58 минутын өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 3 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 8 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 9 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 10 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 10 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27