ТАВАН ДАВХРААС АРВАН НАСТАЙ ХҮҮ УНАЖ АМИА АЛДЖЭЭ


Өчигдөр өдрийн 13:30 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны таван давхраас арван настай хүүхэд унаж амиа алджээ. Хэргийг талаар тодруулбал, цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага авсан даруй хэргийг газарт очиход арван настай хүү өөрийн амьдардаг байрныхаа таван давхраас унаж нас барсан байжээ. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан арван настай хүүгийн аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байсан. Харин талийгаач хүүгийн ээж нь дагавар том хүүгээ түлхэж алсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж.

Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 1 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 4 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 9 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 10 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 11 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 11 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27