БААВГАЙ МАЛЧНЫ ХОТ РУУ ДАЙРЧ АЙЛЫН ГЭР ЭВДЖЭЭ


Амьтан хамгаалах сан,"Амьтан -Асралт"ХХК-иуд хамтран БОАЖЯ-ны захиалгаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багт энэ амралтын өдрүүдэд ажиллажээ. Тус сумын нутаг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээх болсноос ийнхүү мэргэжлийн байгууллагын тусламжийг хүссэн юм байна. Аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрах болсон бөгөөд хэд хэдэн айлын гэрийн гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь авч идсэн гэнэ. Азаар хүн, малд халдаагүй аж.

БОАЖЯ-ны захиалгаар Хонгор суманд очсон Амьтан хамгаалах сангийнхан уг баавгайг хоёр хоногийн турш хайж, зарим бартаатай болон мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч олоогүй байна. Тиймээс баавгайг хөвч рүүгээ буцсан гэж үзэж аймаг, хотоос очсон ажлын хэсэг бууж иржээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргаар ахлуулсан Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг Амьтан хамгаалах сангийнхантай хамтран ажиллаж халдлагад өртсөн, өртөж болзошгүй 10-аад айлд зөвлөмж өгчээ.

Баавгайн идээшил нутагт нь айлууд түрж буусан, Хүйтэний голын эхэнд "Эрэл", "Морьт хангай", "Монзол" зэрэг алтны 5 уурхай ажиллан экологи, зэрлэг амьтны суурьшил гүйдэлд нөлөөлсөний сөрөг үр дагавар энэ гэдгийг Амьтан хамгаалах сангийнхан онцолж байна. Дээрх алтны уурхайнуудын буруутай үйл ажиллагаанаас болж Хүйтэний гол алт угаасан хүнцэлтэй усанд улаанаараа эргэж байгааг тэд мөн хэллээ. Орон нутгийн засаг захиргаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс баавгайн идээшил нутагт цөмөрч орон нутаглаж байгаа малчдаа нутгийн гүнээс татан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгчээ. Амьтан хамгаалах сангийнхан энэ талаараа өнөөдөр БОАЖ-ын сайдад танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс мөн нэг бамбарууш барьж Амьтан асрах байранд хүргэжээ. Түүнчлэн Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд мөн нэг бамбарууш орж ирснийг хашин тэжээж байгаа ажээ. Бамбарууш олноор төв суурин болон малчдын хотонд орж ирж байгаагийн шалтгаан нь эхийг нь хулгайн анчид агнасан байж болзошгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм.

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ

Баавгай малчны хот руу дайрч айлын гэр эвджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 5 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 10 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 11 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 12 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 12 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27