ОН ГАРСААР 1973 УДААГИЙН ГАЛ ГАРСНЫ 25 ХУВЬ НЬ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БҮРТГЭГДЖЭЭ


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 2266 удаагийн гал гарсан бол энэ оны 10 сарын байдлаар 1973 удаагийн гал гарч, галын улмаас 46 хүн амь насаа алджээ. Эдгээр түймрийн хамгийн их нь буюу 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан байна.

Хүйтний улирал эхэлж, обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ"-г Баянзүрх дүүрэгт зохион байгуулжээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран явуулсан уг сургалтыг тус дүүргийн 8, 9, 12 дугаар хорооны айл, өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгсөн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулсан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 5 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 10 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 11 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 12 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 12 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27