БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ЭРХҮҮГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО


Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг үнэлэн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэжээ.

Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай уулзах үеэрээ Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд хотын Амбан захирагчийн хувиар талархаж буйгаа илэрхийлээд "Эрхүү-Монголын харилцаа 1926 онд анхны 26 монгол оюутан Эрхүүд суралцахаар ирсэн цагаас эхэлсэн. Энд сурч төгссөн монгол оюутнуудын дундаас Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан П.Жасрай тэргүүтэй Монголын үе үеийн сэхээтнүүд төрөн гарсанд бид бахархаж явдаг" гээд цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэн тэлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Эрхүүгийн улсын их сургуулийн ректор И.В.Бычков Ц.Цогзолмаа сайдад Хүндэт профессор цол олгох үеэрээ "Манай сургууль, манай хотод сурч төгссөн олон монгол оюутнуудаар бид бахархаж явдаг. Тэр бахархлын нэг нь өдгөө Монгол Улсын дөрвөн том салбарыг хариуцан ажиллаж буй, манай сургуулийн Түүхийн факультетийн төгсөгч Ц.Цогзалмаа гэж бид үзсэн учраас энэхүү Хүндэт профессор цолоор бахархалтайгаар шагнаж байна. Таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье" гээд Ц.Цогзолмаа сайдад оюутны сурлагын дүнгийн дэвтрийг мөн дурсгал болгон өгсөн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа түүнд ийм нэр хүндтэй шагнал олгож буйд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн "Энэхүү нэр хүндтэй цол зөвхөн намайг үнэлсэн цол биш Эрхүүд сургууль төгссөн, улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа үе үеийн монгол оюутнуудад олгож буй шагнал, хүндэтгэл юм. Бидэнд эхийн сэтгэлээр хандаж байсан багш нар, элэгсэг дотно хүлээн авсан Эрхүү хот, Оросын ард түмэнд бид чин сэтгэлээсээ талархах ёстой. Маш их баярлалаа" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 17 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 20 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 22 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 22 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 22 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 22 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 23 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 23 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Цахилгаан хязгаарлах байршлууд 2026/08/06
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна 2026/08/06