СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тэмдэглэлээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, үйлдвэрийн байрыг өргөтгөх шинэчлэх, хаяг байршлаа өөрчилсөн гэсэн шалтгаанаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу тайлбар ирүүлсэн 32 аж ахуй нэгжид 2019 онд багтаан хяналт шалгалт явуулах шийдвэр гарсантай холбогдуулан МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас эдгээр аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, 2019 оны эхний улиралд зохион байгуулагдах хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгах нөхцөл, шаардлагыг хангаагүй аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлнэ гэдгийг анхааруулав.

Монгол Улсын Засгийн газрын "Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 46 дугаар тогтоол, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хүрээнд 2017 онд улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж 16 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 3 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 6 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 10 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 12 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 13 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27