ЗҮРХНИЙ ӨВЧТЭЙ 47 ХҮҮХДЭД ҮНЭГҮЙ МЭС ЗАСАЛ ХИЙНЭ


Бээжин хотын Анзень эмнэлэг, мөн Өвөр Монголын Ардын эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нар саяхан манай улсад ирээд буцжээ. Тэд зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхдийг эх орондоо аваачиж, үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болсон байна. Энэ тухай The Global Times лхагва гаригт дэлхий нийтэд мэдээллээ.

Хятад, өвөр монгол эмч нар зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өнгөрсөн жил Анзень эмнэлэг, Өвөр Монголын Ардын эмнэлэг 50 монгол хүүхдэд ийм төрлийн хагалгаа хийсэн юм. Энэхүү хүмүүнлэгийн ажлыг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн нийгэмлэгээс санаачилж, нийт 100 зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийх зорилго тавьсан нь ийнхүү биеллээ олж байна. Судалгаагаар манай улсын 500 төрөлт тутамд 10-12 зүрхний төрөлхийн гажигтэй хүүхэд төрж байгаа аж.

Түүнчлэн дауны синдромтой нийт хүүхдийн тал хувь нь заавал зүрхний өвчтэй төрдөг гэнэ. БНХАУ, Өвөр Монголын эмч нараас гадна Өмнөд Солонгосын эмч нар сайн дураараа манай улсын зүрхний өвчтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж, мөн л үнэ төлбөргүй мэс заслыг нэг бус удаа монгол эмч нартай хамтран хийж байсан юм. 2018 оны байдлаар монгол, солонгос эмч нар 18 бага насны хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 4 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 7 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 11 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 13 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 14 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27