ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЗАЛУУЧУУД АМИА ХОРЛОЖЭЭ


Сүүлийн саруудад өсвөр насны хүүхэд болон сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх болсон талаар хэвлэлийнхэн онцлон бичиж эхлээд байна. 2018 оны эхний есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдсан, тээвэрлэсэн, хууль бусаар хадгалсан гэх 131 хэрэгт 237 хүн холбогдон шалгагдаж байна. Албаныхан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгааг сануулсаар буй юм.

Энэ сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд байдаг, олон жил хар тамхи хэрэглэсэн хоёр залуу амиа хорлосон хэрэг гарчээ. Энэ нь хар тамхи удаан хэрэглэсэн иргэд сүүлийн шатандаа орж, биеэ удирдах, үг яриагаа хянах боломжгүй болж, сүүлдээ сэтгэл санааны гүн хямралд орсны илрэл аж. Хар тамхийг хэрэглэж эхэлсэн иргэд гарах магадлал гарын таван хуруунд ч хүрэхгүй хувьтай байдаг нь хамгийн аюултай юм.

Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд өсвөр насны хүүхэд холбогдсон хар тамхины хэрэг хоёр ч удаа бүртгэгджээ. Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн саатуулж, хүүхдүүдээс биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч хар тамхины хэрэгт холбогдсон бөгөөд тэдний хамгийн бага нь 13 настай дѳрвѳн хүүхэд байсан нь хар тамхины аюул бидэнд хэр ойрхон ирснийг харуулсан томоохон жишээ юм. Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан 13 настай дѳрвѳн хүүхдийн хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй аж.

Ѳсвѳр насны хүүхдүүдийн дийлэнх нь найз нөхдийнхөө хамт хар тамхи хэрэглэж, улмаар хэрэгт холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэг нэгнээ уруу татах, даган дуурайх хэлбэрээр татагдан орсон байдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болдог байна.

Өсвөр насны хүүхдийн хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эхчүүдийн толгойны өвчин болж эхэлжээ. Эцэг эхчүүд дунд сургуулийн орчинд хэрхэн хүүхдээ хар тамхины хэрэглээнд ойртуулахгүй, хэрэглүүлэхгүй байх талаар зөвлөгөө авч, мэргэжилтнүүдэд хандаж эхлээд байгаа аж. Ѳчигдѳр орой ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, хар тамхи хэрэглэж байсан залуусын бүлэглэлийг илрүүлэн цагдан хорьсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 4 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 7 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 11 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 13 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 14 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27