НИЙТИЙН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨРСӨЛДӨНӨ


Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдаан зарлажээ. Тус уралдааныг тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Уралдаан нь энэ сарын 22-ноос ирэх арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл явагдах бөгөөд нийтийн тээвэр болон хот орчмын 18 чиглэлийн ААН, такси үйлчилгээний арван ААН хамрагдах аж. Оролцогчдыг:

-Үйлчилгээний чанар, соёл, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээ бүрэн бүтэн байдал,

-Хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох, дүрэм журмын хэрэгжилтийг харгалзах

-Иргэдээс ирүүлсэн үйлчилгээний санал хүсэлт зэргийг үндэслэн эдгээр гурван шалгуураар дүгнэж, хариуг гаргах аж.

Уралдааны дүнг шалгаруулахдаа нийтийн тээврийн үндсэн үйлчилгээ эрхлэгч ААН-ээс эхний дөрвөн байр, такси үйлчилгээнээс эхний гурван байрыг шалгаруулж тус бүр мөнгөн шагнал дагалдуулах юм байна. Хангалтгүй үнэлгээ авсан ААН, байгууллагыг холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулах ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 4 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 7 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 11 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 13 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 14 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27