ОРОН НУТАГТ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид онцын шаарлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэлх цаг агаар болон замын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Тус хугацаанд Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Сундуйжав, Т.Лхагвасүрэн нар ажиллаж шуурхай мэдээг дамжуулан, зохицуулалт хийж ажиллалаа. 23, 24-ны өдөр орсон цасны улмаас Хөвсгөл аймгийн замын нөхцөл байдал хүндэрч тус аймгийн Засаг даргын замын байгууламж хаах тухай захирамжаар зам хаасан.

Хойд чиглэлд: Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан чиглэлд цас орж Хөшөөт, Хустай124, 52-ийн даваануудад халтиргаа гулгаа үүссэн. Баруун чиглэлд Төв аймгийн Эрдэнэсант, Бу.Рашаант, Өвөрхангайн Бүрд Есөнзүйл, Хархорин, Хужирт, Арвайхээр, Нарийнтээл, Архангайн Хотонт, Хайрхан, Өлзийт, Их-Тамир сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж салхины хурд 15-20 м/с зарим үед 24 м/с хүрч байв. 06.00 цагийн байдлаар Төв, Дундговь чиглэлд Ногоондов хүртэл шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

ЗТХТөөс ирсэн мэдээгээр: УБ-Дарханы чиглэлд 48-52 дахь км, 96-124 дахь км, Хустайн даваа зэрэг газруудад зам мөстөлттэй байна. 96-124 дахь км-т 2 автогридр ажиллаж байна. Хустайн даваанд 1 цасны машин 7 хүний бүрэлдэхүүнтэй бодис цацах ажил хийсэн байна.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллажээ.


-2018.10.24-ний 09:18 цагт УБ-Хөвсгөл аймгийн Рашаант чиглэлд 7 зорчигчтой гарсан Мон кара ХХК-ний 87-63 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 16:30 цагийн үед Ар.Өлзийт сумаас 30 км-т 47-ийн пайзтай даваа цас их орсон гарах боломжгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул ААН болон зорчигч нартайгаа зөвлөлдөн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаас зөвшөөрөл авч УБ хотод 22:50 цагт буцаж ирсэн.


-Хөвсгөл аймгийн Засаг даргын тоот захирамжаар 10.24-ны 18 цагаас 10.24-ны 09 цаг хүртэл зам хаасан. Захирамж гарсантай холбогдуулан УБ хотоос 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус, Хөвсгөл аймгийн төвөөс 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус нийт 6 тээврийн хэрэгсэлийн 192 зорчигчдийг 25-ны 09 цаг хүртэл тарааж тээвэрлэлтийн цагийг хойшлуулсан.


Мөн тус чиглэлд 2 талаасаа 15 цагт гарсан тээврийн хэрэгслүүд болох Хөвсгөл аймгийн Мөрөн-УБ чиглэлийн 90-83 УБИ 43 зорчигчтой Бу.Булганд, УБ-Хө.Мөрөн чиглэлийн 78-23 УББ 31 зорчигчтой Да.Дарханд тус тус буудалд хонуулсан.


-Дархан-Уул аймгийн тээврийн цагдаагийн газраас замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гарах хөдөлгөөнийг хязгаарласны улмаас УБ-Сэ.Алтанбулаг чиглэлд 16:30 цагт 26 зорчигчтой гарсан 00-89 СЭҮ, 18:00 цагт 14 зорчигчтой гарсан 78-87 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлүүдийн нийт 40 зорчигчийг 02:00 цагт УБ-Сэлэнгэ чиглэлийн галт тэргэнд шилжүүлэн суулгав.


78-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хустайн даваан дээр хий эргэж замаас гарч цасанд сууж цааш явах боломжгүй болсон тул 19:00 цагт УБ-Да.Дархан чиглэлд гарсан 78-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчдийг шилжүүлэн суулгаж Дархан АТТ-д хүргүүлсэн.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 4 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 7 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 11 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 13 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 13 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 14 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27