ЗАЛУУ ХОСУУД ШИНЭ ГЭР БАРИАД УДААГҮЙ БАЙЖЭЭ


Өчигдөр үүрээр 04.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж, гурван том хүн, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Амиа алдсан хүмүүсийн хувьд эхнэр нөхөр хоёр, таван настай хүү гурван настай охины хамт, аавтайгаа гэртэйгээ шатсан байна. Залуу хосуудын хувьд тус хаяг дээр нүүж ирээд удаагүй байсан бөгөөд энэ сарын 12-нд сайн өдөр шинэ гэр барьж, цайллага хийжээ.

Хөршүүдийнх нь ярьж буйгаар "Саяхан шинэ гэр барьж орсон хүмүүс байсан. Удахгүй нөхөр нь эхнэрээ бэр гуйж авна даа гэж ярьсан байсан. Үнэхээр харамсалтай золгүй зүйл болчихлоо. Тэднийх үүдний амбаартай бөгөөд үүднээсээ шатсан байх. Түүнээс гурван том хүн байхад гал гарах байсан байлгүй дээ" гэж ярьжээ.

Гэр шатаж байгааг ТҮЦ-нээс хүн гарч ирж харсан бөгөөд онцгойд дуудлага өгчээ. Харин гэр дотроос хүүхдийн уйлах дуу, амь авраарай гэж хүмүүс хашгираад байсан гэнэ. Машинтай хүмүүс ирээд гэрийг араас нь өргөж онгойлгохыг оролдсон ч хүчрээгүй байна. Ингээд удалгүй гэрээс тусламж эрэн орилсон хүмүүс чимээ тасарчээ. Энэхүү харамсалтай золгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд галын шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 15 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 18 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 20 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 20 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 20 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 20 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 21 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 21 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр