Увс аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Увс аймгийн төв Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 23-ны 20:00 цагаас 24-ний өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
.jpg)
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна