НӨХӨРТ НЬ ХУТГА ТУЛГАЖ, ЭХНЭРИЙГ НЬ АВЧ ЗУГТААЖЭЭ


Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалан авч явсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр, нөхөр хоёрын гэрт хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Гэмт этгээд үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаад дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Сэжигтнүүд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад, "Приус" маркийн автомашинд суулган авч явсан байна. Бүсгүйн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь тогтоогджээ. Бүсгүйн нөхөр ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө "Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа" хэмээжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайж, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн дотор барьж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин ийн гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг үйлдсэн сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй, 1978 онд төрсөн Э гэх нэгэн байсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 6 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 9 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 13 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 15 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 15 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 16 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27