ЗЭВСЭГЛЭСЭН 15 НАСТАЙ ХҮҮ АНГИЙН БАГШАА ЗАНАЛХИЙЛЖЭЭ


Францын нийслэл Парис хотын "Брэнли" гэх сургуулийн сурагч ангийн багшийнхаа амь насанд заналхийлж, айлган сүрдүүлсэн талаар "www.thesun.co.uk" сайт мэдээллээ.

15 настай сурагч хүү багшийнхаа толгой руу буу чиглүүлээд "Алах болно. Би гохоо дарлаа. Үхэлдээ бэлд. Толгой руу чинь буудлаа" хэмээн хэлжээ.

Уг үйл явдлыг гэрчлэх видео бичлэг цахим ертөнцөд нийтлэгдсэн аж. Бичлэгт хүү багшаа сүрдүүлэхээс гадна хажууд нь байгаа хүүхдүүд инээлдэж буйгаар дүрслэгдсэн байна.

Ямар шалтгаанаар багш, сурагч өрчилдөж, улмаар хүү галт зэвсгээр хохирогчийг сүрдүүлсэн нь нууц байна. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй гэнэ.

Цахим ертөнцөд уг бичлэг нийтлэгдсний дараахан Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дотоод яамны хуралдааны үеэр "Ийм төрлийн хууль бус үйлдэл хийсэн хүүхдийг шууд сургуулиас хасч, хариуцлага тооцох хэрэгтэй" гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 13 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 16 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 18 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 18 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 18 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 19 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 19 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр