ДАВАА ГАРИГААС ЦАГААННУУРЫН БООМТООР НАСЖИЛТ ХЭТЭРСЭН МИКРО АВТОБУС НЭВТРҮҮЛЭХГҮЙ


Аравдугаар сарын 22-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусуудыг нэвтрүүлэхгүй гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.

Өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтарч улс болон хот хооронд, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудад шалгалт хийжээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан "Шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү арга хэмжээ авч байна" хэмээн хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар тус аймагт Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.

Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 7 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 10 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 14 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 16 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 16 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 16 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27