МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДТЭЙ ЗУГААЦСАН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИД ЯЛ ОНООЖЭЭ


Өнгөрсөн баасан гариг (2018.10.19)-т АНУ-ын Калифорни мужийн өмнөд тойргийн шүүхээс тус улсын тэнгисийн цэргийн командлагч асан, 51 настай Трой Амундсонд 30 сар шоронд хоригдох, дараа нь гурван жил хяналтад байх, мөн 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх ял оноосон талаар "Justice news"-т мэдээлсэн байна.

Номхон далайн флотод алба хаах хугацаандаа тэрээр Сингапурт байрлалтай Glenn Defence Marine Asia (GDMA) компаниас авлига авч, хариуд нь армид эд материал нийлүүлэх олон саяын дүнтэй гэрээ байгуулсан. Мөн арав орчим жилийн хугацаанд тус компаниас зөвхөн мөнгө аваад зогсохгүй тансаглал, зугаа цэнгээний зардлаа гаргуулж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг байсан нь тогтоогджээ.

Амундсон өөрийн болон бусад офицеруудынхаа үнэтэй дарс, зоог, унаа, үдэшлэг, аялал зугаалга, биеэ үнэлэгчдийн зардлыг GDMA компаниар төлүүлснийхээ хариуд армийн бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой нууц мэдээ материалыг дамжуулдаг байсан аж.

Шүүх хурал дээр АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд GDMA компанийн захирал Леонард Глэн Франсист илгээсэн Амундсоны нэгэн цахим шууданг дэлгэжээ. Тус шууданг илгээснийхээ дараа Амундсон Монголоос ирсэн хэд хэдэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг тус мэдэгдэлд өгүүлсэн байна. Амундсоны буруутайг 2015 онд тогтоож, өнгөрсөн хугацаанд уг хэрэгт холбогдолтой 33 хүнийг шалгаж, зохих шийтгэлийг оноожээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 7 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 10 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 14 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 16 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 16 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 16 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27