БУРХАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ


Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 16-нд гэрийн эзнийг нь хүлж, алтадсан "Ногоон дарь эх" бурхныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус аймгийн цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн саатуулсан байна. Одоогоор хоёр хүнийг шалгаж буйг аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар тухайн айл алдагдсан бурхнаа 300 сая төгрөгөөр үнэлсэн байсан аж. Тиймээс түүх, соёлын хосгүй үнэт эд зүйл, бурхан тахилаа харуул хамгаалалттай, аюулгүй газар хадгалж байх нь чухал гэдгийг цагдаагийнхан анхаарууллаа.

Хэдийгээр өв соёлын хосгүй үнэт эд зүйл, бурхан тахил нь тухайн хүний өмч ч улсын сан хөмрөгт заавал бүртгүүлэх ёстой. Ингэснээр хулгайлагдах, эвдрэх, хууль бус аргаа хил давуулах болзошгүй эрсдэлээс хамгаалдаг болохыг өв соёлын мэргэжилтнүүд зөвлөж байна. Улсын сан хөмрөгт бүртгүүлснээр хураалгана гэсэн үг огт биш бөгөөд тухайн эд өлгийн зүйлийн үнэлгээг нь тогтоолгох боломжтой юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 7 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 10 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 14 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 16 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 16 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 16 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27