ХОЁР ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУРАМЧ ДЭВТЭРТЭЙ БАЙЖЭЭ


Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хүнсний зах, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажилчдын нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг татан авалт хийж, тулгалт хийхэд хоёр иргэн хуурамч дэвтэртэй байжээ.

"Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо" аяны хүрээнд МХЕГ-аас ирүүлсэн 02/246 тоот удирдамжаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний чанар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан "Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам" –ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү тулгалт хийгдэж байна.

Тулгалтанд хамрагдсан нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн 47 буюу 18% нь хүчингүй дэвтэр байна. Дэвтрийн дугаар тавигдаагүй 266 буюу 100%, байгууллагын нэр бичигдсэн 201 буюу 76%, зураг тавигдсан 55 буюу 21%, Биеийн зурагт тэмдэг тавигдсан 52 буюу 20%, эрхэлсэн ажлыг бичсэн 223 буюу 84%, дэвтэр олгосон огноо тэмдэглэсэн 236 буюу 89%, үзлэг, шинжилгээнд хамрагдсан огноо тэмдэглэсэн 266 буюу 100%, үзлэг, шинжилгээнд эмчийн гарын үсэг, тайлал тавигдсан 235 буюу 88%, эмчийн тэмдэг дарагдсан 235 буюу 88%, шинжилгээнд хамрагдсан дугаар тавигдсан 178 буюу 67%, баталгаажуулалт хийлгэсэн 243 буюу 91%, санамжтай танилцаж гарын үсэг зурсан 8 буюу 3%-ийг тус тус эзэлж байгаа аж.

Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт үзлэгийн болон шинжилгээний дугаар тавиагүй, шинжилгээний хэсэгт БЗДӨ/ДОХ-ын дардас дарсан, тушаалд ороогүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бичилт хийж, гарын үсэг зурсан, лабораторийн ажлын протоколыг хагас дутуу бичсэн зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн даргад дутагдал арилгуулах есөн заалт бүхий албан шаардлага өгч, сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч, нярав, Үдийн цай бэлтгэн нийлүүлэгч нарт зохион байгуулсан сургалтанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан "Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам"-аар мэдээлэл хийхээр болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 12 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 15 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 17 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 17 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 17 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 18 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 18 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр