СУРАГЧДЫН АМРАЛТ ЭНЭ САРЫН 27-НООС ЭХЭЛНЭ


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл утааны ид үе буюу арванхоёрдугаар сарын 25-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах санал гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлжээ. Тэрбээр "Улирлын чанартай ханиад томууны үеийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангая, эцэг эхчүүд ч ажил амьдралаа эртхэн төлөвлөг гэдэг үүднээс сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 25 -аас хоёрдугаар сарын 1-н болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь арванхоёрдугаар сарын 15-аас хоёрдугаар сарын 15 болгох нь оновчтой" гэсэн тайлбарыг өнгөрөгч есдүгээр сард өгчээ.

Тэгвэл сурагчдыг утаа, ханиад томууны үеэр амраахаар бол улирлын амралтыг зохицуулах, хичээлийн амрах хугацааг сунгах зэрэг зохицуулалт хийж болох юм байна. Харин улирлын амралтыг сунгах эсэхийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргаж аж. Одоо хэрэгжиж буй сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас өнгөрөгч тавдугаар сард гаргажээ. 2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

Нэгдүгээр улирлын амралт- бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт – I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,

– VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт – бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт – I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, – III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

Нэгдүгээр улирлын амралт-бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт – I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног, – VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур – Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт – бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

ЗУНЫ АМРАЛТ

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,

– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 7 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 10 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 14 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 16 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 16 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 16 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27