СОЛОНГОСТ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ҮХЛИЙН ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ БАЙНА


Бага ангийн багшаар ажилладаг Э.Хишигбаяр гэх эмэгтэй гурван сарын аяллын визээр БНСУ-д ажил хийж, амьдралаа сайжруулахаар яваад 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нь ЕБС-ийн 51-р сургуульд зургаа дах жилдээ багшилж байсан бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, хөдөлмөрч бүсгүй байсан гэдгийг хамт олон нь онцолж байлаа. Мөн таван настай хүүтэй, бүтэн өнчин нэгэн байжээ. Иймээс өнчирч хоцорсон хүүгийнх нь ирээдүйд зориулан талийгаачийн найз нөхөд "Хамтдаа тусалъя" хандивын аяныг өрнүүлээд байгаа аж.

БНСУ-ын цагдаагийн газраас ар гэрийнхэнд нь энэ сарын 10-ний өдрийн үүрээр "Танай энэ хүн нас барсан байна" хэмээн мэдэгдсэнээр ах, эгч нь шарилыг нь чандарлан авч явахаар Солонгост очоод байгаа юм. БНСУ-д чандарлах зардал, орчуулагч, хуулийн зөвлөгөө авах тал дээр манайхыг бодвол өндөр өртөгтэй байдаг аж. Өнөөдрийн байдлаар Монгол дахь 5032416700 Б.Болор-Эрдэнэ дансанд гурван сая төгрөг, Солонгос дахь 14491054134907 С.Батцэнгэл дансанд 315000 вон цуглараад байгаа аж. Энэ талаар талийгаачийн найз С.Батцэнгэл дараах мэдээллийг өглөө.Тэрбээр "БНСУ-д нэгэн багш нас барсан гэх мэдээллийг та бүхэн мэдсэн байх. Бид нар талийгаачийн ажил явдалд зориулж энэхүү хандивын аяныг зохион байгуулж байна. Талийгаач Э.Хишигбаяр манай эхнэрийн дотны найз байсан. Түүнийг амиа алдсан талаарх харамсалтай мэдээг энэ сарын 10-ны өдөр эхнэрээсээ сонсоод БНСУ-д ажиллаж амьдардаг найзуудтайгаа нэгдэн "Хамтдаа тусалъя" хандивын аяныг өрнүүлж байна. Энэхүү аянд олон сайхан сэтгэлтэй хүмүүс оролцож, тус нэмрээ оруулж байгаа.

Бид нар өнгөрөгч Бямба гаригт хандивын аяныг эхлүүлж БНСУ, АНУ, Монгол гэсэн гурван газар өрнүүлж байгаа юм. Талийгаачийн эгч БНСУ-ын Сөүл хотод ахын хамтаар ирсэн. Хандивын аян маргааш буюу баасан гариг хүртэл үргэлжлээд өндөрлөнө. Энэхүү аяныг хамт эхлүүлсэн бүх хүмүүст баярлалаа. Талийгаач нь хүнлэг, хүний хайр хүндэтгэлийг татаж чадсан мундаг бүсгүй байсан. Тийм учраас талийгаачийн хандивын аян өргөнөөр явагдлаа" гэж ярилаа.

Талийгаачийн эгч н.Хишигжаргалтай холбогдоход, тэрбээр "Би том ахтайгаа БНСУ-ийн Сөүл хотод энэ мягмар гаригт /2018.10.16/ ирсэн. Цагдаа нараас талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахад гадны нөлөө байхгүй, биед нь халдсан шинж тэмдэг илрээгүй гэсэн. Одоогийн байдлаар үхлийн шалтгаан нь тодорхой болоогүй байна. Урьдчилсан байдлаар зүрхний үйл ажиллагаанаас болоод амьсгал хураасан гэсэн. Гэхдээ энэ бол нотолгоогүй. Задлан шинжилгээний хариу 14-30 хоногийн дотор гардаг юм билээ. Ах бид хоёр энд удаан байж чадахгүй учраас задлан шинжилгээний хариуг Элчин сайдын яаманд хүргүүлэхээр болсон.

Талийгаачийг өчигдөр /2018.10.17/ чандарлаж, салах ёс гүйцэтгэсэн. Манай дүү нэг хүүтэй, нөхөр нь бас бий. Явахаасаа өмнө хүүгээ надад итгээд хариуцуулж үлдээсэн. Хүү нь манай гэрт надтай хамт амьдарч байгаа. Талийгаач маань хүүгээ надад захисан болохоор тайван ажлаа хийсэн байх гэж боддог. Миний дүүгийн буяны ажилд тусалсан найз нөхөд, хамт олон Элчин сайдын яамныханд баярлалаа. Нэг зүйлийг онцлоход БНСУ-д ажиллаж буй монголчууддаа хамгийн гол нь эрүүл мэнд чухал шүү гэдгийг хэлье. Бид нарт чин сэтгэлээсээ тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа" гэж хоолой зангируулан ярилаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 8 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 15 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 17 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 17 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27