БАДАРХУНДАГА НУУРААС ХУЛГАЙ ХИЙЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВ


Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Энэ уламжлал өнөөдөр ч хэвээр.

Өнгөрсөн сараас эхлэн олон нийтийн сүлжээгээр "Отгонтэнгэр хайрханд буун дуу гарлаа" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Уг хэргийг хөөж үзвэл есдүгээр сарын 9-ний өдөр уг хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 хүн Бадархундагын рашаанаас хүртэхээр уулын бэлд "Тоёота Ланд-200" маркийн хар болон цагаан өнгийн хоёр автомашинаа тавиад, өгсөж явтал нуурын захаас сэжигтэй зүйл авч яваа гурван залууг харсан байна.

Нуураас шумбагчийн хувцастай гарч ирсэн сэжигтэн машиныхаа цонхыг хагалан хувцсаа сольж өмсөөд, шаргал үүргэвч үүрэн, машинаасаа "Тоз-8" винтовоор зэвсэглэж, цааш зугтсан байна. Нөгөө хоёр нь мөн зугтжээ.

Буугаар зэвсэглэсэн сэжигтнийг Ц.Даваабат гэдэг бөгөөд 1993 онд төрсөн, 25 настай, Баянгол дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай. Тэрбээр араас нь хөөж байсан иргэдийг буугаар сүрдүүлж, Ч.Отгонбатын хүзүүний баруун хэсэгт, Б.Батхишигийн баруун гарын тохойн дээд бугалганд буудаж гэмтээсэн байна.

Дээшээ хоёр удаа буудаж тэднийг холдуулаад "Тоёота Ланд-200" маркийн цагаан өнгийн машиныг нь дээрэмдээд зугтсан байна. Сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс ямар нэгэн эрсдэлгүйгээр Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагчид дайчлан баривчилжээ.


Түүнтэй хамт явсан, Баян-Өлгий аймгийн харьяат, 1987 онд төрсөн, 31 настай Үмитханы Төлөпберген, 1996 онд төрсөн, 22 настай Ердамыс Тасхын нарыг хоёр хоног хайсны эцэст есдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд Бумбатын даваанаас барьжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 8 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 15 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 17 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 17 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27