ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ


08:30 цагт "Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" сургалтыг НҮБ болон ЦЕГ хамтран "Премиум паласе" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.Сургалтад төв,орон нутгийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйч нарыг оролцуулах юм.

09:00 цагт "Спорт ба хөгжил" биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн Төрийн ордонд эхэлнэ.Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгч, спортын хөгжлийг эрчимжүүлэх цогц асуудлыг хэлэлцэнэ.

09:30 цагт "Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага" сэдэвт семинарыг Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны GIZ байгууллага, Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ хамтран зохион байгуулна.

10:00 цагт "Вакцинаар хамтдаа сэргийльe" дархлаажуулалтын 10 хоногийн нээлт Уран зургийн галeрeйд болно.

11:00 цагт Нийслэл дэх Төрийн аудитын Газраас нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит 164 газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтэд хийсэн аудитын ажил болон илэрсэн зөрчлүүдийг танилцуулна.

- "Монголын экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно.Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо төвтэй хамтран зохион байгуулж байна.

-Иргэний хөдөлгөөнүүдээс "Эрдэнэс тавантолгой" компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хууль бус байсныг эсэргүүцэн MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд уг асуудлаар төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх аж.

11:30 цагт "CITY CUP-2018" боулингийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал "Мишээл экспо"-д байрлах "Биг боулинг" төвд болно. Улаанбаатар хотын боулингийн аварга шалгаруулах "CITY CUP- 2018" багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд болох юм.

13:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Нүд судлалын тасагт, Нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх орчин үeийн багаж, тоног төхөөрөмж гардуулж өгнө.

14:00 цагт Цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын нээлт болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 8 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 15 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 17 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 17 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27