-19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна-
Улаанбаатар хотод өнөөдөр цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус дулаан байна.Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна