УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨРӨЛТ 3.2 ХУВИАР ӨСЧЭЭ


Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сард 57.6 мянган эх амаржиж, 58.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.2 (5.9 хувь) мянгаар, төрсөн хүүхэд 3.2 (5.9 хувь) мянгаар тус тус өсжээ. Харин 12.9 мянган хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 1168 (10.0 хувь)-аар нэмэгджээ. Энэ оны эхний 9 сард 1000 хүнд ногдох төрөлт 18.0, нас баралт 4.0, ердийн цэвэр өсөлт 14.0 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.7 пункт, нас баралт 0.3 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт улсын дунджаас 1.3-2.9 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-8.8 пунктээр доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул, Увс, Архангай, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-0.5 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хотод ижил түвшинд, бусад аймагт 0.1-1.5 пунктээр доогуур байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт улсын дунджаас 1.7-3.6 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.2-8.7 пунктээр доогуур байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 8 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 15 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 17 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 17 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 17 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27